НААМДМЫН БИЛЕТ өнөөдөр худалдаанд гарлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-02

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 11:00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар худалдаалж эхэллээ.

Тасалбарын үнэ

Долдугаар сарын 11-ний тасалбар нэг хүний сүүдрэвчтэй 52,500 төгрөг, сүүдрэвчгүй 42,000 төгрөг 

Долдугаар сарын 12-ны тасалбар сүүдрэвчтэй нь 52,500 төгрөг, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөг байна.

Тасалбар авахаас өмнө enaadam.mn-д заавал урьдчилан бүртгэлээ үүсгэх юм байна. /Утасны дугаар, гэрийн хаягийн бүртгэлийг хийлгэх/ 

Enaadam.mn-д нэвтрэх үйлдэл хийхэд таны утасны дугаарт баталгаажуулах мессеж ирэхгүй удах тохиолдол нь олон хэрэглэгч зэрэг нэвтрэх үйлдэл хийснээр үүрэн холбооны оператор компаниудад ачаалал үүссэнтэй холбоотой тул түр хүлээхийг зохион байгуулагчид зөвлөлөө.Хэрэглэгчдийн хандалт хэт ихэссэн тохиолдолд вэб сайт удаашрах, саатах магадлалтай гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.