Тайваний мод усалгааны эко хувинг танилцууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-02
ЗГХА Ойн газарт Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чинь-Янь Чэнь нар зочилж, Ойн газрын дарга Б.Оюунсанаад Тайваний мод усалгааны эко хувинг танилцууллаа.
?Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан манай төлөөлөгчийн газар нь Тайваний мод усалгааны эко хувинг танилцуулж байгаадаа баяртай байна. Уг эко хувинг ашиглан мод суулгасан туршилтын талбайг илүү ихээр байгуулж, цааш нь түгээн дэлгэрүүлснээр МУ-н мод, ургамлын амьдрах чадварыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна. Эко хувин танай говийн аймгуудад маш том дэмжлэг болно гэдэгт итгэж байна” гэв.
?Тайваний “Ци Шинь сан” нь Тайваний “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран уг эко хувинг хөгжүүлж, дахин боловсруулсан цаасыг ашиглан үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой юм. Харин үүний дараа борооны ус болон зөөвөрлөн авчирсан усны тусламжтайгаар усны нөөцийг дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Энэхүү мод усалгааны эко хувин нь 3-4 жилийн дараа буюу мод бүрэн ургаж гүйцсэний дараа задарч хөрсөнд шингэдэг, байгаль орчинд ээлтэй технологи юм.
?Тайваний мод усалгааны эко хувинг ашиглаагүй тохиолдолд нийт суулгасан модны 10% нь л амжилттай ургаж байсан бол Тайваний мод усалгааны эко хувинг ашиглан мод суулгасан тохиолдолд нийт суулгасан модны 70%-95% хүртэлх нь амжилттай ургасан.
Тус ТББ нь Тайваний байгаль орчинд ээлтэй ногоон технологийг эрчимтэй МУ-д оруулж ирж байгаа бөгөөд ЗГХА Ойн газарт туршилтын журмаар 300 ширхэг эко хувинг хүлээлгэн өгөхөөр боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.