Зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн байж болзошгүй 40 иргэнийг баривчиллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-06

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үүсгэж  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан 100 гаруй этгээдэд тогтмол хяналт тавин ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд тэдгээрийн зарим нь амар хялбар аргаар мөнгө олохоор гэмт хэргийн бүлэглэл байгуулан буу, хутга зэрэг эд зүйлс ашиглан иргэд, бизнес эрхлэгчдийг айлган сүрдүүлж, нийгэмд түгшүүр төрүүлж байгааг албан бус эх сурвалжаас мэдээллэсэн.

Тэгвэл энэ оны эхний 6 сарын байдлаар эрүүгийн цагдаагийн албанаас зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн байж болзошгүй 40 орчим этгээдүүдийг хорих ангид саатуулан шалгаж байгаа аж.

Хэн нэгний захиалгаар бусдыг айлгадаг, урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж хорихоос суллагдсан этгээдүүд хэрээс хэтэрч байгаа энэ үед нийгмийг цэвэршүүлж байгаа нь сайшаалтай. Мөн иргэдэд түгшүүр төрүүлдэг, хохирогч нарыг сэтгэл санааны гүн дарамтанд оруулдаг, өөрсдийгөө атаман гэж овоглосон этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, гэмтний өмнө хатуу, хохирсон нэгэнд чин сэтгэл гаргаж ажиллаж байгаад нь Цагдаагийн байгууллага тэр дундаа Эрүүгийн цагдаад талархаж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.