Ц.ТӨРХҮҮ: Улаанбаатар хотын ЦЭВЭР УС, БОХИР УС холилдох ямар ч боломжгүй!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-08

Хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын тодорхой цэгүүд үерийн усанд автаад буй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотгойр Онцгой байдал, дотоодын цэрэг, ТҮК-ийнхэн гээд олон хүн сэргээн босгох ажилд гар бие оролцож байна. Үерийн ус урсаж буйтай холбоотойгоор хотын дарга Д.Сумъяабазар, УСУГ-ын дарга Ц.Төрхүү нар хэвлэлд мэдээлэл өглөө. Ц.Төрхүү дарга мэдээлэлдээ “Нийтийн сүлжээгээр Улаанбаатар хотын иргэдийг ус нөөцлөхийг уриалж, улмаар бохир ус, цэвэр ус холилдсон мэтээр ярьж байна. Тийм зүйл огт болохгүй. Бохир усыг төв цэвэрлэх байгууламж шүүн тунгаадаг. Цэвэрлэх байгууламж маань ачаалал ихтэй байгаа. Манай байгууллагын долоон цэгт сэтгүүлчид очоод сурвалжилсан ч болно” гэв. Улаанбаатар хот ундны усны долоон эх үүсвэртэй бөгөөд эдгээр нь горимын дагуу хэвийн ажиллаж байна. Хотын бохир, цэвэр ус холилдох ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс хэвлэлийнхэн газар дээр нь сурвалжилга бэлтгэх боломжтой. Манайх удирдлагын системтэй тул нөхцөл байдлын мэдээлэл минут, секунд тутамд гарч байгаа. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын иргэд 152 мянган шоо метр /м3/ ус хэрэглэсэн. Хоногт хамгийн ихдээ 161 мянган шоо метр ус хэрэглэдэг.

Хоты дарга “Үе үеийн хотын дарга нарын буруу шийдвэрээс үүдэлтэйгээр өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Яг одоо л бид үүнд хөрөнгө мөнгө, цаг хугацаа гаргаж ажиллахгүй бол болохгүй” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.117.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.