Унгар Улсын Ерөнхий сайд Орбан Виктор НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Үйл явдал
/
2023-07-11
Унгар Улсын Ерөнхий сайд Орбан Виктор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэндчилгээ дэвшүүлэв.
 
Мэндчилгээнд “Унгар-Монголын найрамдлын түүх эрт дээр үеэс эхлэлтэй. Бид улс орнуудынхаа хооронд улс төр, эдийн засгийн төдийгүй боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоосонд баяртай байна. Манай улсууд хоорондын харилцан хүндэтгэл, найрамдалд суурилсан харилцааг бэхжүүлэх нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах алива санал, санаачилгатай холбоотойгоор та миний дэмжлэгт үргэлж найдаж болно гэдгийг батлан ​​хэлье” гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.186.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.