Беларусь Улсын Ерөнхий сайд Роман Головченко
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-11
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Роман Головченко Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээнд “Хоёр улсын хоорондын үр ашигтай түншлэл цаашид ч үргэлжилж, хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөв нээгдэж, бараа эргэлтийг мэдэхүйц нэмэгдүүлж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол, шинжлэх ухааны салбарууд дахь харилцаа холбоог өргөжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.