Залуу бөх Б.ПҮРЭВЖАВ: О.Хангай аварга шиг болно гэж боддог
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-11

Гавяьат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлага доор бэлтгэл сургуулилт хийж, Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд зодоглохоор зэхэж буй залуу бөх Б.Пүрэвжавтай цөөн хором  хөөрөлдлөө. Тэрбээр Төв аймгийн харьяат.

Үндэсний бөхийн өсвөрийн барилдаанд гурав дахь жилдээ барилдахаар бэлтгэлдээ гарчээ. Багш нь түүнд мэх, хүчний дасгалаас илүүтэй хүндлэл, ёс жудгийг нэн тэргүүнд зааж байгаа гэв.

Өмнө нь өсвөрийн барилдаанд барилдаж байв уу?

Өмнөх жил барилдаад нэг давсан. Барилдахад их гоё байсан.

Энэ жил хэд давъя гэсэн бодолтой байна вэ?

Сайн барилдана л гэж бодож байгаа.  

Цаашдаа ямар зорилго, хүсэл мөрөөдөл тээж байна вэ?

Цаашдаа аварга болъё гэж бодож байгаа. О.Хангай аварга шиг болно. О.Хангай аваргын өхийлдөх мэх их гоё байдаг.

Яагаад бөх болъё гэж бодсон юм бэ?

Өмнө нь барилдъя гэж боддоггүй байсан юм. Өнгөрсөн жил барилдаад уначихсан. Тэгээд тэр хүүхдийг давна даа гэж шаралхаад барилддаг болчихсон. Цаашдаа хичээж байгаа аварга болно доо.

Баярлалаа амжилт хүсье.

Баярлалаа, хичээнээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.88.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.