Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АЛДАГДАЛТАЙ байгаа эрчим хүчний салбарынханыг АШИГТАЙ АЖИЛЛАХЫГ үүрэгдэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-17
Ерөнхий сайдын эрчим хүчний салбарынхантай хийж буй “Өглөөний уулзалт” үргэлжилж байна. “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар Ерөнхий сайд танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш Боомтын сэргэлтийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар. ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцуулж, салбарын төлөөллийн саналыг сонсож байна. Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцож буй юм. Мөн 21 аймгийн дулаан, цахилгааны станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцож байна. 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.82.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.