Орос, Хятадын ПРОКУРОРЫН байгууллагууд МОНГОЛЫГ ӨРНӨДИЙН НӨЛӨӨНӨӨС ХАМГААЛНА гэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-18

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов өрнөдийн орнуудын нөлөөнөөс Монгол улсыг хамгаалахад хамтарч ажиллах саналыг Бээжингийн эрх баригчдад тавьсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр Пүрэв гарагт Хятадын Коммунист Намын хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчинтэй уулзахдаа “Та ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай манай дотоодын хөрш Монгол улсад өрнөдийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын талын оролцоотой Орос-Хятадын яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар ярилцах шаардлагатай байна” гэж хэлсэн тухай Российская Газета сонин мэдээлсэн байна.

Красновын хэлснээр тэр өөрийнхөө зүгээс Монгол улсын ерөнхий прокурорын газарт гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн гэнэ.

Ингэхдээ тэр өрнөдийн орнуудын нөлөө гэж яг юуг хэлж байгаагаа тайлбарлаагүй байна.

Энэхүү уулзалтын талаарх Хятадын засгийн газрын албан мэдээ болон Шиньхуа агентлагийн мэдээнд Красновын ярьсан Монгол дахь өрнөдийн нөлөөний талаар дурдаагүй өнгөрчээ.

Бээжин хотод хоёр өдөр хийсэн айлчлалынхаа үеэр тэр Хятадын хууль сахиулах байгууллагуудын өндөр албан тушаалтнуудтай НАТО-гийн түрэлтийн эсрэг хамтарч тэмцэх, гэмт хэргийн сэжигтэн солилцох, авлига, оюуны өмчийн хулгайтай тэмцэх зэрэг сэдвүүдээр ярилцсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.74.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.