Нэг тонн АРМАТУР тутамд 80 кг дутуу нийлүүлдэг ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-19
Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар арматур импортлогч 15 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхэд импортлогч 2 ААНБ, дотоодын 3 үйлдвэрийн борлуулж буй арматур нь/ 1 тн тутмаас 80 орчим кг дутуу зөрчил илэрч, үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн 600тн арматурыг дахин боловсруулах албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хангуулаад байна. Улсын хэмжээнд өргөх байгууламжийн угсралт, ашиглалт, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор хоёр үе шаттай урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, 238 объектыг хамруулан 84 албан шаардлага, 27 дүгнэлт, 17 мэдэгдэл хүргүүлж, 543 өргөх механизмыг улсын бүртгэлд бүртгэн, техникийн магадлал баталгаажуулалтад хамруулан аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авч ажиллав. Өндөр барилгад суурилагдсан 227 аж ахуйн нэгжийн 241 цамхагт кранд хяналт шалгалт хийж, техник ашиглалт аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор 115 аж ахуйн нэгжийн 139 өргөх байгууламжид улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар, дүгнэлт, зөвлөмж хүргүүлж, долоон цамхагт краны үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөвшөөрлийн хугацаа дууссан 50 цамхагт кран болон олон жил ажиллаагүй зогссон, шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд аюултай нөхцөл үүсгэсэн 3 цамхагт краныг технологийн дагуу буулгах ажлыг зохион байгууллаа
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.