Баян-Өлгий аймагт 55 айлын хашаа байшин УСАНД АВТЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-20

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өчигдөр /2023.07.18/ 22:40 цагт 20 минут орчим түр зуурын усархаг бороо орсноос нийт 55 айлын хашаа байшин усанд автсан байна. Тодруулбал, борооны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрх усанд автжээ.  Дуудлага аймгийн Онцгой байдлын газар 23:00 цагийн орчимд ирснээр ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ч усыг соруулах ажиллагаа явуулж буй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.119.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.