Нийслэлийн 7 байршилд ухаалаг систем бүхий авто зогсоол байгуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-20

Нийслэлд Баянгол дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороолол, “Ард Аюуш”-ийн өргөн чөлөө, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн уулзвараас “Өргөө” кинотеатрын уулзвар хүртэл худалдааны төв орчмын замын урд хойд талд 433 авто зогсоол байгуулахаар боллоо. Мөн Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл, Сөүлийн гудамжны замын урд, хойд талд 145 зогсоолыг замын хажуугийн хяналтын систем бүхий төлбөртэй ухаалаг авто зогсоол болгон шинэ технологи нэвтрүүлэхээр боллоо.

Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах уг төслийг хэрэгжүүлэх гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”, “Шилдэг зам” ХХК-ийн хооронд байгуулав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.