Баянгол дүүрэгт 15 байршилд 387 гарааш чөлөөлөөд байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-25
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын оролцогч Д.Жаргалсүрэн дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дээр хороодын Засаг дарга нар өөрсдөө очиж, анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эзэмшлийн талбайд байгаа ногоон байгууламж, замыг сэтэлж дураараа орц гарц нээх асуудал гарч байгаа тул хороодын Засаг дарга нар хяналт тавьж ажиллахыг онцлоод холбогдох хэлтэс албадад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:   

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД:

  • Нийслэл, дүүргийн төсвийн тодотгол хийх бэлтгэлийг ажлыг сайтар хангаж ажиллах,
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах,
  • Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлэх,
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл болон тус ажлын хүрээнд хийгдэж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон худалдаа үйлчилгээ гаргах зэрэг ажлуудыг эрчимжүүлэх,
  • 2023-2024 оны өвөлжилтийг бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлж ажиллах,
  • НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс мал аж ахуй эрхэлдэг иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах,
  • Автозамын хайс, хашлага, тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу будаж, засварлах ажлыг эрчимжүүлж ажиллах.

ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД:

  • Хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд сургууль цэцэрлэгүүдийн орчинд шилжүүлэн суулгаж байгаа Нарс модны арчлалт хамгаалалтыг сайжруулж эзэнжүүлэх ажлын хүрээнд УБЗАА, Дүүрэг, сургууль, цэцэрлэгтэй “Өмч ашиглалтын гурвалсан гэрээ” байгуулах, эзэнжүүлэх, хариуцлагажуулах. Усалгаа арчилгаанд тогтмол хяналт тавих
  • Явган зам шинээр хийх, засварлах ажлын хүрээнд:
  • Явган зам шинээр хийх ажилд Стандартыг баримтлах, талбайн эмх цэгц, зохион байгуулалтад онцгой анхаарч, захиалагчийн хяналтын ажлыг чанартай хэрэгжүүлэх,
  • Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр он дамжин болон 2023 онд төлөвлөн хэрэгжүүлж байгаа явган замын ажлуудыг дараагийн шуурхайд нэгтгэж танилцуулах
  • Худалдаа, үйлчилгээний газруудад 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдах “Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аяны удирдамжийг ААНБ-уудад хүргүүлж, чанарын өндөр түвшинд зохион байгуулах
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР:
  • Дүүргийн албан ёсны веб хуудас BGD.MN сайтад өөрийн байгууллагын танилцуулга албаны зураг, төрийн үйлчилгээний мэдээлэл, холбоо барих утасны жагсаалтаа шинэчлэх ажлыг зохион байгуулах
  • Авто тээврийн бүртгэлээс хасалт хийлгэх иргэдийн бүртгэлийг өгсөн зөвлөмж, жишээ маягтын дагуу боловсруулж 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх үүрэг даалгаврыг өгөв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.