Баянгол дүүрэгт авто тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, тооллого явагдаж байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-25

Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал энэ оны гуравдугаар сарын 3-нд гарч, улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Дээрх хамтарсан тушаалын хүрээнд Нийслэл, дүүргийн  Засаг даргын  захирамж гарснаар иргэдийн эзэмшилд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, тооллогыг зохион байгуулах ажлыг Баянгол дүүрэгт зургаадугаар сарын 14-өөс 28-ны өдрүүдэд явуулахаар  болж, Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын оролцогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Ариунтөгс нар хороодын Засаг дарга нар болон холбогдох алба хаагчдад мэдээлэл өглөө. Дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Хороодын Засаг дарга нар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ирүүлсэн жагсаалтад тусгасан, сүүлийн 1-4 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслүүдийн шинэчилсэн бүртгэл, тооллогод бүрэн хамруулах, Ажлын хэсгийг ажиллах нөхцөл боломжоор хангах, шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргаж өгөхөд идэвхтэй оролцоорой” гэсэн юм.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.31.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.