Жаргалт сумын аврах бүлгийн залуус таван хүний амь насыг аварлаа
Үйл явдал
/
2023-07-25
Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаантуруутын голын “Молорын гарам” гэдэг газар ланд-200 маркын автомашинтай /5 иргэн/ үертэй гол руу орж усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлэг ажиллаж усанд боогдсон байсан 5 иргэний амь насыг аварлаа.
Иймд: Аялагч, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж гол үерэлсэн үед баталгаатай зам, гүрээр гарж өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.108.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.