Өмнөговь аймагт олон улсын шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-25
Олон улсын рейтинг оноог бодож “Олон улсын цол” горилж буй тамирчдад болзлоо биелүүлэх боломжийг олгодог өндөр чансаа бүхий “UMNUGOBI Chess Festival”-2023 тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна. Тэмцээнд АНУ, ОХУ, Мальта улсаас болон Монгол улсын шилдэг тамирчид ирж оролцож байгаа юм. Тэмцээн 5 өдрийн турш үргэлжлэх бөгөөд зохион байгуулалт өндөр түвшинд байгааг Монгол улсын шатрын холбооны удирдлагууд онцоллоо. Өмнөговь аймгийн удирдлагууд орон нутгийн тамирчид тэр дундаа оюуны спортын тамирчдыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагийн нэг нь энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж зохион байгуулж байгаа явдал юм.
Тэмцээний нээлтийн үеэр Өмнөговь аймгийн ахмад шатарчин Чулууны Хүүд "Шатрын спортын мастер"-ийн цол тэмдгийг гардуулан өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.88.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.