234 төрлийн 5,4 сая төгрөгийн үнэ бүхий номын багцуудыг "Буянт хотхон" УТҮГ болон Хөдөлмөр зуслангийн номын санд хүлээлгэн өглөө.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-25
НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра, Хүн амын Сангийн Тэргүүн Халид Шарифи нар 2022 оны 08 дугаар сард Өмнөговь аймагт албан айлчлал хийж байсан билээ. Айлчлалын үеэр "Буянт хотхон" УТҮГ болон Хөдөлмөр зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, амрагч хүүхэд багачуудтай уулзан, тэдний санал, хүсэлтийг сонсож ярилцсан юм.
Хүүхэд багачуудын хүсэл сонирхлын дагуу амралтаа зөв боловсон, бүтээлч өнгөрүүлэх боломжийг дэмжиж, номын багц хандивлахаа амласан ёсоор 234 төрлийн 5,4 сая төгрөгийн үнэ бүхий дэлхийн шилдэг үлгэр, уран зохиолын номын багцууд илгээснийг "Буянт хотхон" УТҮГ болон Хөдөлмөр зуслангийн номын санд хүлээлгэн өглөө.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.