Сайд асан Т.БАДАМЖУНАЙД хилийн хориг тавьж СУЛАЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-25

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайд хилийн хориг тавин суллажээ. Сайд асан Т.Бадамжунай нь 2018 онд Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгагдах болонгуутаа Замын-Үүдээр хилийн дээс алхан гарсан байсан юм.  Улаан хугацаанд хилийн гадна байсны эцэст Засгийн газар “Шувуу” ажиллагаа зохион байгуулснаар энэ оны дөрөвдүгээр сард Филиппин улсаас авч ирсэн.  Ирсэн даруйд нь шууд цагдан хорьсон юм. АТГ түүнийг шалгаж байгаад хэргийг прокурор руу шилжүүлээд байгаа Нийслэлийн прокурорын газраас сайд асан Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн мэдээлсэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.