Яккарино тус логог Сан Франциско дахь Твиттерийн оффис дээр проектороор гаргасан зургийг байршуулсан
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-26

Илон Маск болон Твиттерийн гүйцэтгэх захирал Линда Яккарино хоёр даваа гарагт (2023.07.24) тус компанийн олонд танигдсан шувууны логог орлох хар дэвсгэр дээр цагаан “X” тэмдэг тавьсан логог танилцуулсан.

Яккарино тус логог Сан Франциско дахь Твиттерийн оффис дээр проектороор гаргасан зургийг байршуулан, “X хүрэлцэн ирлээ, үүнийг хийцгээе” гэж жиргэсэн байна. Одоогийн байдлаар Маск болон Яккарино хоёрын профайл дээр “X” лого харагдаж байгаа бол хуучин шувууны лого нь Твиттерийн платформ дээр хэвээрээ байгаа юм. Маск ням гарагт (2023.07.23) Твиттерийн логог өөрчлөх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж, дагагчдаасаа сайтын өнгөний схемийг хар болгон өөрчлөх эсэх дээр санал асуулга байна.

 

Твиттерийн анхны логог 2012 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй баг зохио бүтээжээ.

Тэдгээр дизайнеруудын нэг Мартин Грассер “Энэ логог энгийн, тэнцвэртэй, жижиг “е” үсэг шиг харагдахаар гаргацтай байхаар бүтээсэн” гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.