Т.Бадамжунайн хэргийг шалгаж дуусжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-26

"Шувуу" ажиллагаагаар авчирсан Т.Бадамжунайг ямар хэрэгт холбогдуулан, хэрхэн шалгах нь маш их анхаарал татсан. Газрын наймаа, мөнгө угаах, авлига зуучлах зэрэг хэдэн бүлэг ерөнхий хэргийн хүрээнд шалгасан 

Тэгвэл, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2018.02.28-ны өдөр Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шалгаж дуусаад, прокурорт хүргүүлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлдгээр:  Kingpine, Тaurus хэмээх хоёр компани "Эрдэнэт"-д жилдээ У30 сая ам.долларын трейдерийн гэрээтэй гэдэг. Анх энэ гэрээ хийгдэхэд Монголд 6.3 сая ам.доллар орж ирсэн.

Х.Нямбаатар сайдын хувьд үүний 5 саяыг нь "Жэнко"-гийн хүмүүстэй, 1.3 саяыг нь Т.Бадамжунайтай холбон тайлбарладаг гэж ярьж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.