НҮБ-ын мeдаль гардуулах ажиллагааг ёслол төгөлдөр тэмдэглэлээ
Үйл явдал
/
2023-07-26
 
БНӨСУ-д явагдаж байгаа “UNMISS” ажиллагааны Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багаас алслагдсан баазуудад үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 14-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээний хүндэт зочдоор Юнити секторын штабын дарга дэд хурандаа Прасад Анил Титэ, Рувенг засаг захиргааны бүсийн дарга ноён Стефано Виэю Ди Миалэк, Юнити секторын хэвлэлийн албаны дарга Петер Бэтмен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ахмад Румано Пол Гаси, Мотобуудлагын XII батальоны захирагч хурандаа Н.Эрдэнэбаяр болон НҮБ-ын ажиглагч, штабын офицерууд, зочид төлөөлөгчид оролцож, Юнити секторын штабын дарга дэд хурандаа Прасад Анил Титэ, батальон захирагч хурандаа Н.Эрдэнэбаяр нар бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.
Ёслолын ажиллагаанд оролцож буй хүндэт зочдод Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүний зүгээс үндэсний урлагийн үзүүлбэрүүд, гардан тулааны болон жагсаалын үзүүлэх тоглолтыг үзүүлсэн юм.
Энэ ташрамд тус рот нь үндсэн үүрэг гүйцэтгэлтээс гадна ажиллагааны газар оронд төв замаас баазын байрлал хүртэлх авто замыг засварлах, хүүхэд багачуудын сурч боловсрох, тоглож наадах орчин нөхцлийг сайжруулахад санаачлагатай ажиллан орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж иргэн-цэргийн харилцааг улам өргөжүүлж Юнити сектор төдийгүй НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд үлгэр жишээ болсoор байна.
Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.