Ч.Уранхолбоогийн гэр бүл цахилгааны ил утсыг аюулгүй болгох ажлыг эхлүүллээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-26

Борооноор зам гарч явсан эмэгтэй явган гарцны дэргэд байрлуулсан цахилгаан самбарын хажуугаар зорчихдоо тогонд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Ер нь жилийн жилд борооны улирлын үер ил задгай, хамгаалалт муу цахилгааны утсанд хүрч, эрсдэх тохиолдлууд гарсан байдаг.

Тэгвэл: Улаанбаатар хотын цахилгааны энэ олон ил задгай утаснуудыг далдалж янзлаад аюулгүй болгох хэрэгтэй байна. Цахилгааны сайн инженерүүд байвал холбогдоорой. Хамаагүй ээ хувиасаа төлбөр мөнгийг нь гаргаад аюулгүй болгоё. Тогонд цохиулах эрсдэлтэй цахилгааны утас монтажуудыг аюулгүй болгох, цэгцлэх ажил маань эхэлж байна.Та бүхэн маань хаана ямар эрсдэл байгааг мэдэгдээрэй. Хандив тусламж цуглуулахгүй ээ. Энэ удаад өөрсдөө гэр бүлийнхээ өмнөөс жаахан ч гэсэн нэмэр больё.

Ядаж ингээд ч болтугай нэг нэгнийгээ хамгаалья" гэж мэдээллэжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.254.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.