Оппенхаймер" киног Энэтхэгчүүд бойкотлоно
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-26

Цөмийн зэвсгийн тухай "Оппенхаймер" кинонд дурдагдсан  Хинду шашны ариун судрыг харуулсан хэсэг Энэтхэгт олон нийтийн сүлжээгээр шуугиан дэгдээж, нэгэн үндсэрхэг бүлэглэл "Хинду шашин руу довтолсон аймшигт халдлага" гэж нэрлэсэн тул олон хэрэглэгчид уг киног бойкотлохоо мэдэгдэв.

Тус киноны продюсеруудын орон нутгийн нэгж болох Энэтхэгийн Universal Pictures компани тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Кристофер Ноланы найруулсан уг кинонд дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөг бүтээх ажлыг удирдаж байсан АНУ-ын физикч Ж.Роберт Оппенхаймерын дүрд Килиан Мурфи тоглосон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.208.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.