Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-26

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн удирдлагатай цахимаар хуралдаж, үер, усны осол болон  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын  өвөлжилтийн бэлтгэл хангуулах, газар тариалан эрчим хүч, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

 Гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах, хариу арга хэмжээ авахад зарцуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.