Баян-Өлгийд хийлдэг гулсуур нурж гэмтсэн хүү ухаан орсон ч, монголд эмчлэх боломжгүй болжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-26

Ослын улмаас нэг хүүхэд нас барж, хоёр хүүхэд Улаанбаатар хот руу ГССҮТ-д хүргэгдэж ирсэн байдаг.

Тэдний нэг болох Х.Нур-Али ГССҮТ, ЭХЭМҮТ-д хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэж, 23 хоногийн дараа ухаан орсон. Гэвч #Tracheomalacia_Tracheostenosis оношоор Монголд эмчлэгдэх боломжгүй учраас цаашид БНТУ-д яаралтай эмчилгээнд явахаар болжээ.

Тус эмчилгээний зардалд эхний байдлаар 30 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд Х.Нур-Али хүүгийн аав, ээж ард түмэндээ хандаж, хандив гуйгаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.227.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.