Аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгжид хүргүүллээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-27

Улаанбаатар хотод нийт 25 байршилд төв магистраль 30780 хос метр шугамыг солих ажлыг 19 байгууллага гүйцэтгэж буй. Баянгол дүүрэгт, 20 дугаар хороо, "Дэвшил" ХХК-иас "Монос"-ын уулзвар, "Мах импекс"-ээс "Чингис Соосэ" их сургуулийн оюутны байр хүртэлх дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн эмнэлгийн урд тал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Дэвшил" ХХК-аас "Монос"-ын уулзвар, "Мах импекс"-ээс "Чингис Соосэ" их сургуулийн  оюутны байр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо гэсэн таван байршилд дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажилд хяналт тавьж байна. Энэ хүрээнд Хотын стандарт, хяналтын газар хяналт шалгалт хийж, дулааны шугамын хамгаалалтын зурвас дотор цахилгааны кабель, шугамын угсралт хийж байсан зөрчлийг илрүүллээ. 

Тиймээс шугам сүлжээний угсралтын үеийн аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэв. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.