Soft POS үйлчилгээний хэрэглэгчид UnionPay картыг төлбөрт хүлээн авах боломжтой
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-27

Голомт банк бизнес эрхлэгч хувь хүн, байгууллагуудад зориулан гар утсандаа төлбөр, тооцоо хүлээн авах боломжтой Soft POS үйлчилгээг Монгол Улсад анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Soft POS үйлчилгээ нь SoftPos Golomt Bank аппликэйшнээр дамжуулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран төлбөр хүлээн авах боломжтой төлбөр тооцооны хялбар шийдэл юм. Тус үйлчилгээ нь анх Visa, MasterCard болон Төгрөгийн карт хүлээн авдаг байсан бол шинээр UnionPay брэндийн картыг унших боломжтой боллоо.

Энэхүү үйлчилгээ нь танд дараах давуу талуудыг олгоно.

  • Төлбөрийн баримтаа утасны дугаар болон и-мэйл хаягаар илгээх боломжтой.
  • NFC технологид суурилсан UnionPay, Master, Visa, Төгрөгийн картуудыг уншина.
  • Бүх гүйлгээг ПИН кодоор баталгаажуулна.
  • Бизнес эрхлэгч хувь хүн, байгууллага ашиглах боломжтой.
  • ПОС-ын орлого барьцаалсан зээлд хамрагдах боломжтой.
  • Картын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдэх боломжтой.
  • Гүйлгээ, буцаалт, нэгтгэл, тайлан зэрэг энгийн ПОС төхөөрөмжийн бүх боломжуудыг давхар хангасан.

Санамж: Энэхүү үйлчилгээ нь одоогийн байдлаар зөвхөн андройд үйлдлийн системтэй гар утсанд ажиллах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.