Монголд ирсэн СОЛОНГОС жуулчин Тэрэлж дахь“Чин чандмань” амралтын газарт НАС БАРЖЭЭ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-27

Монгол улсад  аялахаар ирсэн Солонгосын жуулчин буудалласан амралтын газартаа нас барсан байдалтай олджээ. 58 настай, Дэгү хотын харьяатай иргэн ил харагдах гэмтэл шархгүй таалал төгссөн аж. Хамт яваа хүмүүс нь цагдаагийнханд “Архаг хууч ямар нэг өвчингүй, даралт ихсээд байгаа бололтой хэмээн ярьж байсан” гэсэн тайлбар өгсөн болохыг эх сурвалж хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.236.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.