2023 онд 560 хүнийг хугацаанаас нь өмнө суллажээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-27

 

Анхан шатны шүүх 2023 оны хагас жилд эрүүгийн 7026, иргэний 32050, захиргааны 1337 хэрэг нийт 40413 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 13596 зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн. Мөн 8543 хүн, 2 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13543 хүн хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулж, 560 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 723 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1321 хүний цагдан хорих хугацаа сунгажээ. 

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 551 хэргээр буюу 7.3 хувиар буурсан бол иргэний хэрэг 2465 хэргээр буюу 8.3 хувиар, захиргааны хэрэг 313 хэргээр буюу 30.6 хувиар тус тус өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2023 оны хагас жилд эрүүгийн 1144, зөрчлийн 396, иргэний 1779, захиргааны 408 хэрэг, нийт 3737 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2023 оны хагас жилд эрүүгийн 491, иргэний 727, захиргааны 243 хэрэг нийт 1461хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо: 

Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 812 шүүх хуралдаанд 723 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.