ХУД-ын Нэгтсэн эмнэлэгийн засвар шинэчлэлийн үйл ажиллагаа дуусжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-27

Хан-уул дүүрэгийн нэгдсэн Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор хүүхдийн тасаг болон, мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемедицины үйлчилгээ үзүүлэх төвийн иж бүрэн их засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж дууслаа.

Мөн Хан-Уул дүүргийн Яармаг харьяа амбулаторийн эмнэлэгт хүлээн авах танхим, өлгүүрийн өрөө, тусламж үйлчилгээний клиникийн танхимийн иж бүрэн засвар үйлчилгээг хийж, хоёрдугаар давхарт мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемидицины үйлчилгээ үзүүлэх төвийг иж бүрэн тохижуулж, ашиглалтад оруулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.