“АКУА ГАРДЕН” буюу “АВЛИГА” хорооллын барилгын ажлыг ТҮР ЗОГСООЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-28

Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Авилга хороолол" буюу “АКУА ГАРДЕН”  хотхоны барилгын ажил явуулах эрхийг түдгэлзүүллээ. “Авлига хороолол”гэж олны дунд нэрлэгдээд буй "Эм энд Жи констракшн" ХХК-ний барилгын ажлын зөвшөөрлийг түтгэлзүүлж, барилгын ажлыг зогсоохоор яамнаас шийдвэрлэсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Д.Сумъябазар нарын шийдвэр, шахалт байхыг үгүйсгэхгүй юм!!

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллэхдээ 2018 оны Нийслэлийн Засаг даргын А/1111 захирамжаар олгосон зориулалт нь усан парк, үйлчилгээний газар олголт нь хэвээр үлдсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.  Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар тус газрын зөвшөөрлийг худалдаа үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Харин барилга байгууламж барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр өгсөн. Дээрх баримтаас харвал шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүйг харж болно" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.178.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.