Завхан аймгийн БОАЖЯ-ны харъяа газрудын тэргүүний албан хаагчдыг шагнав
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-29
 
✅Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шийдвэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын Тэргүүний ажилтан” тэмдэг, БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.
?Үүнд:
✅Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас “Байгаль орчны Тэргүүний ажилтан” тэмдгээр Д.Алзахгүн, Н.Ариунаа, Б.Оюунбилэг, У.Цэцэгмаа, З.Балжинням Г.Халтархүү нар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр Б.Мягмар нарыг шагнав.
✅Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны албан хаагч Ц.Отгонбилэгийг “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдэг, мэргэжилтэн С.Өсөхбаярыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “ЖУУХ БИЧИГ” олголоо.
✅Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн С.Цэвэгмидэд “Байгаль орчны Тэргүүний ажилтан” тэмдэг, Б.Нарантуяаг БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”, мөн
 
Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын албан хаагч Б.Энхээг БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнав.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.