Хөдөөний иргэдийн регистрийг ашиглаж, ₮800 мянгaн эмийг хөнгөлөлттэй үнээр бичүүлж, авчээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-29

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг Эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг. Энэ хүрээнд Архангай аймгийн Тариат суманд оршин суух иргэдийн РД-ыг ашиглан хөнгөлөлттэй эм авсан гэх гомдол мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн Түмийбулаг компанийн “Тал булаг” эмийн санд газар дээрх нь хяналт шалгалт хийлээ. Түүнчлэн “Тал булаг” эмийн сангийн жор баригч “М” гуйлтаар Архангай аймагт оршин суух иргэн “Д”, “Т” нарын регистрийн дугаарыг ашиглан хөнгөлөлттэй эм олгосон зөрчлүүдийг илрүүллээ. Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн “Түмийбулаг” ХХК-ний “Тал булаг” эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, гэрээг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс түр түдгэлзүүлж, ЭМД-ын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх акт тавьлаа. Мөн “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн нэр бүхий эмч нарын хөнгөлөлттэй жор бичих эрхийг цахим системд хаасан бөгөөд зөрчилтэй жор, түүгээр эм олгосон асуудлыг хуулийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд шалгуулахаар шийдвэрлэлээ.

Шалгалтаар “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч “Х” 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 342 мянга 300 төгрөгийн, их эмч “О” нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 494 мянга 400 төгрөгийн жорыг өвчтөнд үзлэг, оношилгоо хийлгүйгээр хөнгөлөлттэй эмийн цахим жор бичжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.100.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.