Италийн түймрийн улмаас Сицилийн нисэх онгоц хаагджээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-29

Италид гарсан түймрийн улмаас Сицили арлын Палермо нисэх буудал Мягмар гаригт хаагдаж, олон тооны нислэг цуцлагджээ.

Тодруулбал: Италид энэ долоо хоногийн эхээр агаарын температур Цельсийн 47 градус хүрч халсан байна. Улмаар тус улсад 16 хотод хэт халуунаас сэрэмжлүүлэх улаан түвшний анхааруулгыг зарлаад байгаа аж. Сицили аралд сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал улам хүндэрч, гэрэл цахилгаан, ундны усны хангамж тасалдаж эхэлжээ. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч гал хурдацатай тархаж буйгаас орон нутгийн галт тэрэг, автозамууд ч хаагдсан байна.

Үүний зэрэгцээ Грекийн аралд түймэр гарснаас 19 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.