Нийслэлийнхэнийг ӨТГӨН ШИНЭГЭН ДУНД АМЬДРУУЛЖ байгаа хотын даргыг ОГЦРУУЛНА гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-29

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ асуудлыг олон нийтэд мэдээллээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээс хөндөнө. Хотын дарга иргэдээ бухимдуулж, чирэгдүүлж байна. Цаашдаа хотын даргаа хотын иргэд өөрсдөө сонгогдог байх тогтолцоог бүрдүүлнэ. Үерт автаж хохирсон иргэд Шиөнийн захын “Пирамед” төвд хүрэлцэн ирж санал бодлоо илэрхийлж болно” гэв.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Нийслэлчүүд өнөөдөр хамгийн ядуу, хөгжил муутай байна. Хотын дарга нар удирдаж буй хотоо өнгө үзэмжийг нь сэргээж засдаг бол Д.Сумъяабазар дарга улам ядууруулж, өнгө үзэмжийг нь алдагдуулж байна. Тэгсэн мөртлөө бид аз жаргалтай Улаанбаатарыг бүтээнэ, 98 хувь нь аз жаргалтай амьдарч байна гэсэн судалгааг гаргасан. Ачир дээрээ нийслэлийн иргэд ӨТГӨН ШИНГЭН дунд аж төрж байна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.