Зайсангийн KFC-тэй уулзварыг хааж, автобусны 7 чиглэлийг өөрчиллөө
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-29

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, долоодугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 6:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ. Иймд  авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан дараах долоон чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

  • Ч:42Z “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”
  • Ч:45Z “Ган хийц – ХМК – Зайсан ”
  • Ч:52Z “3,4 дүгээр хороолол – Тэнгис кино театр – Зайсан”
  • Ч:55Z “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГА Бааз – Согоотын гудамж”
  • Ч:65Z “Зайсан – Офицеруудын ордон”
  • Ч:66Z “Зайсан – Цэцэг төв – 11 дүгээр хороолол”
  • Ч:72Z “Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж”

    Нийтийн тээврийн хэрэгсэл дээрх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Мөн иргэд та бүхэн тухайн чиглэлийн  мэдээллийг харахдаа "UB bus" аппликейшнээс “Z” тэмдэгтэйг харна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.