УИХ-ын гишүүн Анандбазар азарганы уралдааныг будилуулжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-01

ИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын наадмын азарганы уралдааныг будлиантуулжээ.

Тодруулбал, тус сумын наадмын хурдан азарганы уралдаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын азарга айргийн зургаад хурдалжээ. Гэвч морины комисс гэнэт хуралдаж, айргийн гуравт орсон Б.Ууганбаярын “Дүү хээр” азаргыг шууд хасаж УИХ-ын гишүүний азаргыг айргийн тавд орсон хэмээн цоллосон байна.

Гэхдээ тухайн уралдааныг газар дээрээс нь шууд дамжуулж байсан бодит мэдээлэл "Сайхан" телевизийн шууд дамжуулалтад баримт болон үлдсэн аж.

Харин уяач Б.Ууганбаярын азаргыг сэрвээний өндрөөр хассан гэх мэдээлэл байна.

Түүний “Дүү хээр” азарга Булган аймгийн энэ жилийн наадамд айргийн дөрөвт, Баян-Агт сумын наадамд түрүүлсэн амжилтыг үзүүлээд байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.253.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.