Увс аймгийн иргэд мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцдог болжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-01
✅Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох газрын дарга нарыг хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөв. Уулзалтын эхэнд Засаг дарга Ч.Чимэд Увс аймаг нь байгалийн эмзэг экосистемийн бүсэд хамаардаг ба Улсын тусгай хамгаалалтын захиргааны албан хаагч, байгаль хамгаалагчид сайн ажиллаж байгааг онцлов. Ингээд дараах асуудлаар санал солилцлоо.
 
?Байгаль орчны чиглэлээр:
✅Тэрбум Үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар, намрын мод тариалалтыг
аймаг даяар өрнүүлж, иргэд мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцдог болсон ба ойн сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна;
✅Байцаагчийн эрх бүхий байгаль хамгаалагчийг чадавхжуулах, хууль эрх зүйн сургалт өгөх;
✅Ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцлийн ажлыг эрчимжүүлэх;
✅Өрхийн гүний ус ашиглалт хэмжээнээс хэтэрсэн, үүнийг зогсооход хамтарч ажиллахыг хүслээ.
? Аялал жуулчлалын чиглэлээр:
✅Хил дамнасан аялал жуулчлалын чиглэлээр 60000 жуулчин авахаар төлөвлөж байгаа ба одоогийн байдлаар 40000 орчим жуулчин хүлээж авав;
✅Нутгийн соёл, уламжлалыг харуулсан эвент арга хэмжээг тогтмол зохион байгуулах гэх мэт ажлыг төлөвлөлтийн дагуу хийж байгаа тухай мэдээлэв.
✅БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ төлөвлөж буй ажлуудаа хэрэгжүүлж, одоо явж буй ажлаа чанаржуулах тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Мөн усны хамгаалалтын бүсийг тогтоох, хөв цөөрөм байгуулах төлөвлөлт гаргаж яаралтай танилцуулахыг Увс аймгийн засаг дарга Ч.Чимэдэд үүрэг болгов.
✅Уулзалтад БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа нар оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.67.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.