Нисэх онгоцны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-02
?НИСЭХ ОНГОЦНЫ ЗАГВАРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ:
 
✅Монголын нисэх загварын /MASA/ нийгэмлэгээс зохион байгуулсан Дэлхийн цомын цуврал 3 тэмцээнүүд "Монголын цом, Азийн цом, Төмөрхүү багшийн дурсгалын цом" гэсэн аварга шалгаруулах Нисэх онгоцны загварын тэмцээн 5 ангиллаар Налайх дүүрэгт 2023 оны 07 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
✅Дээрх тэмцээнүүдэд Монгол улсын тамирчдаас гадна Европ, Ази тивийн улс орнуудын тамирчид өргөнөөр оролцож өөрсдийн туршлага, ур чадвараа хуваалцлаа.
✅Налайх дүүрэгт гуравдах жилдээ хичээллэж буй Залуу Техникчдийн "НИС НИС" клуб нь хүүхдийн техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяасыг нээн хөгжүүлэх, тэднийг хүмүүжилтэй бүтээлч хүн болгон төлөвшүүлж хөгжүүлэх зорилго дор сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн дээрх тэмцээнд "НИС НИС" клубийн сурагчид амжилттай оролцсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.