Зүүнхараа: Нэг чигийн урсгалтай түр гүүрийг ашиглалтанд оруулжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-02

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хараа голын гүүр өнгөрсөн долдугаар сард болсон үерийн улмаас нурж эвдэрсэн байдаг. Мөн үерээс шалтгаалан Хараа гол аюултай түвшинд хүрч тус аймгийн иргэд зорчих боломжгүй болсон. Тэгвэл орон нутгийн нөөц хөрөнгөөр түр гүүр барьж ашиглалтад оруулжээ. Тус гүүрээр бага болон дунд оврын авто машин болон иргэд чөлөөтэй зорчих боломжтой юм байна

Иргэдийн хувьд нийтдээ 20 орчим хоног онцгой байдлын завийг ашиглан гол гаталсан бөгөөд тус сумын онцгой комиссийн шийдвэрээр түр гүүрийг барих  ажлыг зохион байгуулж байгууллага, аж ахуй нэгж иргэдийн  хамтын хүчээр нэг чигийн урсгалтай түр гүүрийг ашиглалтанд оруулаад байгаа аж.

Иргэдийн хувьд  хэдийгээр түр гүүр ашиглалтанд орсон ч гэсэн намрын их бэлтгэл ажил эхлэх цаг болсонтой холбоотой  том оврын атво машин явахад хүндрэл бэрхшээл гарах  тул том гүүрийг хурдан хугацаанд ашиглалтанд оруулах хэрэгтэй гэсэн юм.

Харин Сэлэнгэ аймгийн засаг дарга, онцгой комиссын дарга Н.Лхагвадорж хэлэхдээ, Хараа голын гүүр засвар удахгүй ашиглалтанд орох бөгөөд 300 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XVI хуралдаанаар 2023 оны төсөвт тодотгол хийж, улс болон аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар тус гүүрийг шуурхай засварлах ажлыг хийх юм байна.

Зам гүүрийн мэргэжлийн компаниар тус гүүрийг сэргээн засварлах зураг төсвийг яаралтай горимоор хийлгүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд иргэдийг гүүрний засвар дуустал баталгаагүй зам харгуйгаар зорчихгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.174.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.