“Бодиос кашмер” брэнд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүнийг борлуулах хүртэлх бүх үе шатад хяналт тавьж ажилладаг
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-02
✅Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжин, “Хүнсний хувьсгал” болон өргөжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй уулзах, санал хүсэлтийг нь сонсох ажил үргэлжилсээр байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны гишүүд “Баялаг-Өлзий ХХК-ийн "Бодиос кашмер" брэндийн удирдлагуудтай уулзлаа.
✅Баялаг-Өлзий ХХК нь 1991 оноос эхлэн малын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа эхлүүлж, 2008 оноос сарлагын хөөвөр, ноос, ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэх болжээ.
Ингэхдээ түүхий эдээ бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүнээ борлуулах хүртэлх бүх үе шатад хяналт тавьж ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.8.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.