Шүхэрчин дайчид зуны сургалт, дадлагын буултаа хийв
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-03
Сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчид 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын районд зуны шүхрийн сургалт, дадлагын буултыг амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн сургалт, дадлагад шүхэрчин дайчдын эгнээнд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаас 27 цэргийн алба хаагч хамрагдан шүхэр десантын 3 дугаар зэргийн болзлыг хангав. Тэдний дундаас Зэвсэгт хүчний 084, 189 дүгээр ангийн дэслэгч Э.Номин, ахмад Б.Хишигсүрэн нар эмэгтэй шүхэрчдийн тоог нэмэгдүүллээ.
Мөн нислэг, буултыг зохион байгуулж явуулах шүхрийн зааварлагч, онгоцноос гаргагч-тооцоологч 9 цэргийн алба хаагчийг “Шүхрийн зааварлагч”-ийн эгнээнд нэмэгдүүлснээс тус ангийн ахмад М.Долгорсүрэн нь анхны эмэгтэй шүхрийн зааварлагч болсон нь бидний бахархал юм.
 
Энэхүү сургалт, дадлагын үеэр шүхэрчдийн дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шүхрийн төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулснаас гадна ахмад үеийн шүхэрчид, “Десант бамбар” клубын сурагчид оролцсон гурван үеийн уулзалтыг зохион байгуулсан нь өндөр үр дүнтэй ажил болов.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.