Архангай аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-05
?Цэнхэр сумын ойн санд агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар хөнөөлт шавж болох Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэртэй тэмцэх ажлыг гүйцэтгэж байна.
?Тус сумын хэмжээнд ойн хөнөөлт шавж голомтлон тархсан талбайн хэмжээг багасгах, ойг хамгаалах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 40000 га талбайд гүйцэтгүүлэхээс өнөөдрийн байдлаар 5000 орчим га талбайд тэмцлийн ажлыг хийгээд байна.
?Тэмцлийн ажлыг “Хатант форест” ХХК, “Томас эйр” ХХК хамтран гүйцэтгэж, сумын байгаль хамгаалагчид хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.236.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.