Увс аймгийн ''Ногоон паспорт-Ногоон төгөл"-ын Моддын ургалт 92хувьтай байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-05
?ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон бусад албаны төлөөлөгчид Увс аймгийн “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Төслийн хүрээнд таригдсан моддын ургалт 92 хувьтай байна. Уг модлог ургамлын цэцэрлэгийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгохоор зорилт тавин ажиллаж эхэлжээ.
?Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, мөн хүүхэд залууст “Ногоон паспорт” түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, байгальд ээлтэй, зөв дадал, хэвшлийг бий болгоход анхааран ажиллах үүднээс “Ногоон төгөл” байгуулах ажлыг анх эхлүүлж байсан юм.
?”Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системтэйгээр байгуулагджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.191.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.