Үерт урссан хоёр иргэний бие тогтворжиж, хэвийн болжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-08

Дарь-Эхэд өнгөрсөн Бямба гаригт /2023.08.05/ болсон үерийн улмаас 10 сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Талийгаач хүүгийн эцэг, эх эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хэвтэн эмчлүүлж байна. Анх ирэхдээ осголтын шинж тэмдэгтэй, ус ихээхэн залгисан, биеийн зарим хэсгүүд нь шалбарсан байжээ. Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тухайн үер болсон өдөр буюу наймдугаар сарын 5-нд ГССҮТ-д үерийн тусламж үйлчилгээ авахаар нийт 10 хүн эмнэлэгт ханджээ. Үүний хоёр нь үерт урссан хүүгийн эцэг, эх байсан аж. Өчигдөр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үерт эндсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж хэлсэн үгэндээ "хэдийгээр ар гэрт нь тохиосон гарз хохирол, уй гашууг нөхөж барахгүй ч гэсэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ар гэрт нь тус бүр 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн" талаар мэдээлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.