Элон Маск Зукербергтэй хийх тулаанаа “Х”-ээр шууд дамжуулна гэв
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-08

Элон Маск Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергтэй дэвжээн дээр тулалдана гэж цахим орчныг шуугиулаад амжсан билээ. Тэгвэл тус тулаанаа “Х” буюу хуучнаар Твиттерт шууд дамжуулна гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн ням гарагт Элон Маск “Зук ба Маскийн тулааныг X-ээр шууд дамжуулах болно. Олсон ашгийг хандивт зориулна” гэсэн юм. Харин Марк Зукерберг Threads-дээ “Би бэлэн байна. Би түүнтэй 8-р сарын 26-нд өрсөлдөхөөр товлосон ч хариу өгөөгүй байна” гэжээ. Мөн  Зукерберг хандив босгох илүү найдвартай платформ ашиглахыг санал болгосон юм. Түүнчлэн Элон Маск “X”-дээ "Өдрийн турш жин өргөж, тулалдаанд бэлдэж байна" гэж хэлсэн бөгөөд түүнд дасгал хийх цаг байхгүй тул жингээ ажил дээрээ авчирсан тухай хэлжээ.

X дээрх нэгэн хэрэглэгч Маскаас тулалдааны учрыг асуухад тэрээр "Энэ бол дайны нэгэн соёлт хэлбэр. Эрчүүд дайнд дуртай" гэж хариулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.139.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.