Шадар сайд С.Амарсайхан Олон Улсын Улаан загалмай нийгэмлэгийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Үйл явдал
/
2023-08-08

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр буюу 2023 оны 8 сарын 7нд Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчид буюу Ази номхон далайн бүсийн захирал Александр Матью болон Олон Улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн орлогч дарга Борис Келечевич нартай уулзлаа. Түүнчлэн, Австрали, Хятад, Финланд, Япон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид тус уулзалтанд багтсан ажээ.

Ойрын хугацаанд болж буй байгалийн гамшиг зуд, үер, бороо болон түүнд өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг хүргэж иргэдийг тайван эрүүл элэг бүтэн байлгахад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Яаралтай тусламжийн сан”-аас санхүүгийн дэмжлэг байнга үзүүлж ирсэн. Цаашид иргэдийг гамшигт бэлтгэлтэй ь гамшиг тулгарсан үeд эрсдэлийг туулах чадавхыг бэхжүүлэхэд тус байгууллагуудаас дэмжлэг авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад бэлэн байгаагаа хоёр талуур харилцан хэлэлцсэн байдаг. Мөн Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг даван туулах олон нийтийн чадавхыг сайжруулж, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад Монголын улаан загалмай нийгэмлэг Засгийн газартайгаа үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.170.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.