ХИЛИЙН цэргийн 0306 дугаар ангийн шилдэг офицeр шалгаруулах тэмцээн зохион БАЙГУУЛЛАА
Үйл явдал
/
2023-08-15
Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд Монгол Улсын баатар хурандаа П.Чогдонгийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0306 дугаар ангийн шилдэг офицер шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 18-35 насны залуу офицерууд оролцож гарааны өмнөх ажиллагаа, урлагийн авьяас, 8км-ийн марш тактикаар хурд хүч, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс хилийн цэргийн 0144 дүгээр салбарын орлогч, хилийн албаны офицер, дэслэгч Б.Ганхүү l байр, хилийн цэргийн 0180 дугаар салбарын захирагч дэслэгч А.Баасанбат ll байр, санхүүгийн тасгийн цалин хөлсний нягтлан, ахлах дэслэгч А.Түмэнжаргал lll нар шалгарлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.