2023-2024 оны хичээлийн жилийн НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
Үйл явдал
/
2023-08-16
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангид элсэгчийн бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд Төрийн үйлчилгээний веб портал болох E-Mongolia системээр цахимаар зохион байгуулж байна.
Цахим бүртгэлд хэдэн настай хүүхэд бүртгүүлэх боломжтой вэ?
Зөвхөн 2017 оны 01 сарын 01 -нээс 2017 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1-р ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Эцэг эхийн элсэлтийн бүртгэлийг хэрхэн баталгаажуулах вэ?
Та бүхэн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 3 аргаар бүртгүүлэх боломжтой.
1. Вэб браузер ашиглан https://e-mongolia.mn/home
2. Гар утасны E-Mongolia аппликэйшн
3. Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)
Элсэлтийн цахим бүртгэл хэзээ эхлэх вэ?
2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 9:00 цагаас 8 дугаар сарын 25-ны 17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.