Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх өнөөдөр “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн 116МВт өргөтгөлийн барилга угсралтын ажилтай ТАНИЛЦЛАА
Үйл явдал
/
2023-08-17
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2023.08.06/ “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн 116МВт хүчин чадалтай өргөтгөлийн барилга угсралтын ажилтай газар дээр нь ирж танилцлаа.
Зуухны барилгын суурийн ажил дууссан ба каркас угсралтын ажил хийгдэж байна. Ажлын явц 20 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, 2023 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар танилцууллаа. Өргөтгөл хийгдэж, хүчин чадал нэмэгдсэнээр нийслэлийн Баянзүрх дүүргийн зүүн хэсгийн албан байгууллага, айл өрхийн дулаан хангамжийн хэрэглээ нэмэгдэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.